SLS Bearings Globe Icon mn
Who We Are Final

Нүүр хуудас   /   бидний тухай   /   Бид гэж хэн бэ?

Бидний тухай

1963 онд байгуулагдсанаас хойш бид нийлүүлж буй брэндүүдийнхээ үйлдвэрлэгч нартай урт хугацаанд, тогтвортой харилцаа холбоотой ажиллаж байна. Энэ нь биднийг сонголттойгоор механик систем, тэдгээрийн эд ангиуд болох төрөл бүрийн холхивч, хүч дамжуулах эд анги болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийг танд санал болгох боломжийг олгож байдаг. Бид таны сул зогсолтын хугацааг багасгаж шаардлагатай сэлбэг, эд ангиудыг хамгийн хурднаар нийлүүлэхийн төлөө ажилласаар байна.

Эдийн засгийн үр өгөөжтэй байдал, аюулгүй ажиллагааг тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдалтай хослуулахын тулд бид инженерчлэлийн арга хэлбэрүүдийг олон жилийн турш тасралтгүй сайжруулж ирлээ. Бидний сайжруулсан энэхүү аргачлалын үр дүнд таны тоног төхөөрөмжүүдийн эдэлгээ уртсаж, найдвартай ажиллагаа нэмэгдэн ашиг орлого тань өснө гэдэгт найдаж болно.

Алсын хараа

Бид өөрсдийн үнэт зүйлсийг мөрдлөг болгон бүтээлчээр, эрч хүчтэйгээр таны бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ цогц шийдлийг түгээнэ.

Хэтийн зорилго

Бид механик систем, түүний эд ангиуд, шийдлүүдийг өөрсдийн өргөн цар хүрээтэй сүлжээ, өндөр ур чадвартай ажилтнуудаараа дамжуулан хэрэглэгчид, хамтрагчдадаа бусадтай өрсөлдөхүйц давуу талыг бий болгоно.

Үнэт зүйлс

Хариуцлага Бид ажилдаа хүсэл тэмүүлэлтэй. Хэрэглэгчдийн маань бизнесийн үйл ажиллагаанд бидний ажил, үйлчилгээ тусалдаг гэдэгт итгэж байдаг.
Үйлчлүүлэгчдээ хандсан Бид хэрэглэгчдээ бизнесийн үйл ажиллагааныхаа төвд тавьж, тэдний хүсэл, шаардлагыг давуулан ажиллахыг ямагт зорьдог.
Төгс байдал Бид хэрэглэгчдийнхээ бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шийдлийн төлөө өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, өөрийн хүмүүсээ шинэ соргогоор сэтгэж санаачлахыг байнга дэмжиж хамтран ажиллаж байдаг.
Чанар Бид үйлчлүүлэгч хэрэглэгчдээ чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, хариуцлагатай үйл ажиллагаагаар хангадаг. Мөн бид өөрсдийн өндөр стандарт шаардлагыг хангаж чадахуйц хамтран ажиллагч түншүүдийг хайдаг.
Багийн ажиллагаа Бид нэг хүн шиг нэгдсэн зорилготой байж өөрсдийн мэдлэг, ур чадвараа харамгүй хуваалцдаг.

Бидний Брэндийн мөн чанар

Бидний стратеги

SLS нь механик систем, түүний эд ангиуд, өндөр чанартай холхивч, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлж, таны бизнесийг өргөжүүлэн сайжруулах шинэ шилдэг шийдлүүдийг танд санал болгодог билээ.

Бид үйл ажиллагаагаа өөрийн үнэт зүйлүүддээ тулгуурлан, бүтээлч, эрч хүчтэйгээр явуулдаг. Бид өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч түншүүд болон ажилтнуудаа амжилтад хүрэх давуу талыг бий болгох зорилгын төлөө бүхий л үйл ажиллагаагаа явуулж, өргөн хүрээг хамарсан өөрийн сүлжээгээ өргөтгөн сайжруулж байдаг.

бидний тухай

Бидэнтэй хамт сайжирч, амжилт гаргахыг эрмэлзэж буй бүх өргөдөл гаргагчдыг бид урьж байна. Одоо бидэнд анкетаа илгээнэ үү.

Бидэнтэй холбогдох
 about-page-section
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon