Компанийн нийгмийн хариуцлага
SLS компани тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тууштай дэмжин оролцдог тул үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн иргэдэд үзүүлж буй арга хэмжээгээ илүү бүтээмжтэй, илүү сайнаар хийхийг эрмэлздэг.
Орон нутагт
SLS компани орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Мөн ажиллагсдаа олон төрлийн нийгмийн халамжийн төсөл хөтөлбөрт оролцохыг дэмжиж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах бусад үр өгөөжтэй үйл ажиллагааг дэмжин оролцдог. Хамгийн сүүлийн байдлаар бид Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Механик Инженерийн сургуулийн оюутнуудад тав тухтай хичээллэхэд нь дэмжлэг үзүүлж, мэргэжлийн хичээлийн кабинетыг бүрэн тохижуулж өгсөн.

Боловсрол
SLS компани боловсролыг үнэлж SLS Академи сургалтаараа дамжуулан ажиллагсдаа хөгжүүлэх сургалтад ихээхэн хөрөнгө оруулдаг. Бид нийт ажиллагсдаа жилийн турш шаардлагатай сургалт, семинар хөтөлбөрүүдэд хамруулдаг. Туршлагатай мэргэжилтнүүдээс сургалт авснаар ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгодог.

Ажилчдын нийгмийн халамж
SLS компани ажилчдадаа баталгаатай аюулгүй ажлын байраар хангаж тэдний эрүүл мэндийг дэмжин анхаарч ажилладаг. Ажлын байранд аливаа гадуурхал, дарамтаас ангид ажиллах орчныг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн SLS компани зөвхөн ажилчид гэлтгүй тэдний гэр бүлд санаа тавьж Гэр Бүлийн өдрийг тогтмол санаачилж, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.