Найдвартай ажиллагаа болон Ажлын Бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Засвар үйлчилгээний зардлыг багасгаж, Ашиг орлогыг нэмэгдүүлнэ.
SLS-ийн түлхүүр харилцагчийн менежмент нь “Харилцагчтайгаа бизнесийн хамтрагчид болж, тэдний үйлдвэрлэлийн үйл явц болон тоног төхөөрөмжүүдийг судлан, онцлогийг тодорхойлж, дүгнэлт хийж хамтран ажиллах” юм. Үүний үр дүнд SLS-ийн зүгээс хамгийн зөв, хамгийн үр ашигтай шийдлүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр тоног төхөөрөмжүүдийн эвдрэл багасаж сул зогсолт буурч, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт сайжирна.
Бид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн худалдааны төлөөлөгч болон техникийн ажилтан ажиллагсадтай бөгөөд тэд танд шаардлагатай байгаа зөвлөгөө, туслалцааг үзүүлэх болно.
Бидний үзүүлэх зөвлөгөө, туслалцаанд:
SLS-н түлхүүр харилцагчдын дотор Сингапур, Малайз, Индонез, Хятад, Монгол улс орнуудын уул уурхай, төмөрлөг, цемент, цаас картон, газрын тос, хүнсний үйлдвэрлэлийн салбарынхан байдаг.
SLS нь харилцагч нарынхаа тоног төхөөрөмжүүдийг гэнэтийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, сул зогсолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн техникийн үйлчилгээ, найдвартай ажиллагааны хөтөлбөрийг санал болгодог. Төлөвшсөн аргачлал, зориулалтын багаж хэрэгсэлтэй, туршлагатай мэргэжилтнүүд урьдчилсан оношилгоот техникийн үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Энэ үйлчилгээний гол зорилго нь гэнэтийн эвдрэлээс урьдчилан сэргийлэх ба ингэснээр гарч болзошгүй сул зогсолт, түүнээс улбаатай үргүй зардал, алдагдлыг багасгах юм. SLS нь энэ тал дээр чухал ач холбогдол өгч ажилладаг. Бид техник тоног төхөөрөмжийг урт удаан хугацаанд, өндөр үр дүнтэй ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн оношилгоонууд, цаашид авах арга хэмжээний тухай зөвлөмжүүд өгдөг.
Бидэнтэй хамт сайжирч, амжилт гаргахыг эрмэлзэж буй бүх өргөдөл гаргагчдыг бид урьж байна. Одоо бидэнд анкетаа илгээнэ үү.
Бидэнтэй холбогдох