Ажиллах хүч болон Бидний үзүүлэх үйлчилгээ
SLS нь дэлхийн түвшний үйлчилгээг үзүүлэхийн тулд дотоодын болон гаднын өндөр чадвартай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг. Бид ажилтнуудынхаа өсөн дэвжих, мэргэшин дадлагажих хүсэл эрмэлзлийг нь цаг ямагт дэмжиж, тухайн ажил үүргийг дээд түвшинд хийж гүйцэтгэхэд нь туслах бодлогыг баримтлан ажилладаг. Шилдэг үйлчилгээ үзүүлэх нь SLS-н эрхэм зорилтын салшгүй нэг хэсэг бөгөөд мөн бид бизнес шийдлүүдийг нийлүүлдэг компаниудын хамгийн шилдэг үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч байхыг эрмэлздэг.
Бид өндөр түвшний үйлчилгээг үзүүлэхийн тулд ажилтнуудаа тогтмол сургалтуудад хамруулдаг ба харилцагчдадаа хүлээлтээс ч илүү үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажилладаг.
Бид Ажиллах хүчээ тасралтгүй хөгжүүлж, Шилдэг Үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг
Хамгийн шилдэг үйлчилгээтэй байгууллага болохын тулд бид ажилтнуудаа хөгжүүлэхэд тасралтгүй анхаарлаа хандуулж байдаг. Бид харилцагчдынхаа бизнесийг амжилттай байхад өөрсдийн эзэмшсэн туршлага, мэдлэг, чадвараа ашиглан байнга туслах нэгдсэн нэгэн үзэл бодолтой.
SLS нь Ажиллах хүч болон Үйлчилгээндээ Сингапурын чанарын сертификат (SQC)-г 2019 онд Сингапурын Худалдаа Үйлдвэрийн яамны дэргэдэх Enterprise Singapore байгууллагаас гардан авсан бөгөөд энэ нь Бид дэлхийн түвшний Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх чадамжтайг батлан харуулсан.
SLS нь 2003 оноос хойш Сингапурын чанар стандартын байгууллага болох SPRING-н Singapore People Developer сертификатын шаардлагыг бүрэн хангасан байгууллага болсон билээ. Энэ нь SLS ажилтнууддаа өсөлт хөгжилд зориулсан иж бүрэн системийг бий болгож чадсаны нэгэн илэрхийлэл мөн билээ.
Ажилтан ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг ханган ажиллан, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн удирдлага хяналтын шаардлагыг өндөр түвшинд хангаж ажилласан тул Сингапурын Хөдөлмөрийн яамны дэргэдэх WSH Council байгууллагын bizSAFE 3р түвшний зэрэглэлийн шаардлагыг 2014 онд биелүүлсэн ба давтан магадлан итгэмжлэгдсэн билээ.
2020 оны 2-р сард манай байгууллага Сингапурын National Service (NS)-н үүрэг даалгаврыг компанийн бодлого, хүний нөөцийн удирдлага болон практикт үлгэр жишээ хэрэгжүүлсэн тул NS Mark Магадлан итгэмжлэлийн тэмдгийг бахархалтайгаар хүлээн авсан.