SLS Bearings Globe Icon mn
Product Listing Final

Нүүр хуудас   /   Бүтээгдэхүүн   /   Химийн найрлагатай бүтээгдэхүүн   /   Жийрэг, ломбо (бүтээгдэхүүн)

Жийрэг, ломбо (бүтээгдэхүүн)

Бид таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, маш сайн чанартай жийрэг бологч силикон болон бусад химийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүд нь тос шингэн гоожихоос хамгаалж доргио чичиргээнд тэсвэртэй байж дуу чимээг бууруулж өгдөг.

Бидний зүгээс санал болгож буй өндөр температур болон төрөл бүрийн техникийн шингэнүүдэд тэсвэртэй, ашиглалтын өргөн нөхцөлд хэрэглэгддэг RTV силиконууд, бусад анаэробик шингэн жийргүүд нь найдвартай удаан эдэлгээтэйгээрээ дэлхий дахинаа танигдсан ба энэхүү бодисуудыг бид өргөн сонголттойгоор санал болгож байна

Жишээлбэл: RTV буюу тасалгааны температурт бэхэждэг силиконууд нь төрөл бүрийн гадаргуутай маш сайн барьцалдаж тогтох чадвартай ба зөвхөн авто машины засвар үйлчилгээ төдийгүй цахилгааны тоног төхөөрөмжүүд болон ахуйн хэрэгцээнд ч төгс тохирно.  Өндөр температур, даралт зэрэгт тэсвэртэй жийрэг бологчууд нь цахилгаан станц, уурын зуух зэрэгт хэрэглэсэн ч тохиромжтой байдаг.

Ашиглалтын нөхцөл болгон өөр хоорондоо адилгүй гэдгийг бид маш сайн ойлгодог учир, яг тухайн нөхцөл шаардлагад яг тохирсон бүтээгдэхүүнийг бидний зүгээс санал болгох болно. 

Та өөртөө яг хэрэгцээтэй жийрэг бологч силиконуудыг SLS Bearings компаниас сонгож аваарай.

Бидэнтэй холбогдож, яг ямар нөхцөлд ашиглагдах өөрт хэрэгтэй болоод байгаа жийрэг бологчуудын тухай санал солилцоорой. Бид өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан танд хамгийн зөв сонголтыг хийхэд тань туслах болно. Ингэснээр танд машин тоног төхөөрөмждөө шаардлагад тань бүрэн нийцсэн, хамгийн өндөр чанартай удаан эдэлгээтэй бас найдвартай жийрэг бологчийг ашиглах бололцоог бид олгож байна. 

Яагаад SLS-г сонгох хэрэгтэй вэ?

  • Битүүмжилж нягтруулах өндөр чадвартай жийрэг бологчид
  • Төрөл бүрийн машин механизмд тохирсон жийрэг бологчид
  • Хүнд хэцүү нөхцөлд ажиллах зориулалттай жийрэг бологчид
  • Танд туслахад бэлхэн туршлагатай хамт олон
  • Бараа бүтээгдэхүүнийг сонгоход хялбар болгох зааварчилгаанууд

Жинхэнэ бүтээгдэхүүн

SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?

Илүү их судла

брэндүүд

Бидэнтэй холбогдох

Маягтыг бөглөнө үү, бид тантай удахгүй холбогдох болно

Үйлчилгээ

SLS PRO нь төрөлжсөн салбаруудад бүрэн цогц шийдэл, тусгай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн. SLS-ийн олон арван жилийн туршлага, өргөн сүлжээгээрээ бид өргөн хүрээний бүтээгдэхүүн, найдвартай засвар үйлчилгээний шийдлийн багцуудыг санал болгодог.

Үйлчилгээг үзэх
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon