Компанийн нийгмийн хариуцлага
Эс Эл Эс компани тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тууштай дэмжин оролцдог тул үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн иргэдэд үзүүлж буй нөлөөллөө ухамсарлан илүү бүтээмжтэй, илүү сайн, эерэг өөрчлөлтүүдийг авчрахыг хичээдэг.
Орон нутагт
Эс Эл Эс компани нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллахыг хичээхийн зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Мөн ажиллагсдаа олон төрлийн нийгмийн халамжийн төсөл хөтөлбөрт оролцохыг дэмжиж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэх бусад үр ашигтай үйл ажиллагааг дэмжин уриалдаг. Хамгийн сүүлийн байдлаар бид Монгол улсын Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Механик Инженерийн сургуулийн оюутнуудад тав тухтай хичээллэхэд нь дэмжлэг үзүүлж, мэргэжлийн хичээлийн кабинет бүрэн тохижуулж өгсөн.
Боловсрол
Эс Эл Эс компани боловсролыг үнэлж Эс Эл Эс Академик сургалтаараа дамжуулан ажиллагсдаа хөгжүүлэх сургалтад ихээхэн хөрөнгө оруулдаг. Бид нийт ажиллагсдаа жилийн турш шаардлагатай сургалт, семинар хөтөлбөрүүдэд хамруулж туршлагатай мэргэжилтнүүдээс сургалт авснаар өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгодог.
Ажилчдын нийгмийн халамж
Эс Эл Эс компани ажилчиддаа аюулгүй ажлын байрны баталгаа гаргаж тэдний эрүүл мэндийг дэмжин анхаарч ажилладаг. Ажлын байранд аливаа гадуурхал, дарамтаас ангид ажллах орчныг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн Эс Эл Эс компани зөвхөн ажилчид гэлтгүй тэдний гэр бүлд санаа тавьж, Гэр Бүлийн өдрийг тогтмол санаачилж төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бидний дэмжлэгтэйгээр манай ажилтан албан хаагчид ажил амьдралын эрүүл хэвшлийг тогтоож зөв хослуулан явах нь маш чухал.