Найдвартай ажиллагаа болон Ажлын Бүтээмжийг нэмэгдүүлнэ, Эвдрэлийг бууруулна Засвар үйлчилгээний зардлыг багасгана, Ашиг орлогыг нэмэгдүүл
SLS-ийн түлхүүр харилцагчийн менежментийг харилцагчтайгаа бизнесийн хамтрагчид болж, тэдгээрийн үйлдвэрлэлийн үйл явц болон тоног төхөөрөмжүүдийг судлан, онцлогийг тодорхойлон, дүгнэлт хийж хамтран ажиллах хэмээн тодорхойлж болно. Үүний үр дүнд SLS-ийн зүгээс хамгийн зөв, хамгийн үр ашигтай шийдлүүдийг санал болгодог бөгөөд ингэснээр тоног төхөөрөмжүүдийн эвдрэл багасаж сул зогсолт буурч, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт сайжирна.
Бид мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн худалдааны болон техникийн ажилтан ажиллагсадтай бөгөөд тэд танд шаардлагатай байгаа зөвлөгөө болон туслалцааг үзүүлэх болно..
Дээрх зөвлөгөө, туслалцаанд:
SLS ийн түлхүүр хэрэглэгчдийн дотор Сингапур, Малайз, Индонез, Хятад, Монгол ззрэг улсуудын уул уурхай, төмөрлөгийн, цементийн, цаас картоны, газрын тосны, хүнсний үйлдвэрийн салбарынхан багтаж байдаг.
SLS нь харилцагч нарынхаа тоног төхөөрөмжүүдийг гэнэтийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан, төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, сул зогсолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн техникийн үйлчилгээ, найдвартай ажиллагааны хөтөлбөрийг санал болгодог. Төлөвшсөн аргачлал, зориулалтын багаж хэрэгсэлтэй, туршлагатай мэргэжилтнүүд урьдчилсан оношилгоот техникийн үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Энэ үйлчилгээний гол зорилго нь гэнэтийн эвдрэлээс урьдчилан сэргийлэх ба ингэснээрээ гарч болзошгүй сул зогсолт, түүнээс улбаатай үргүй зардал, алдагдлыг багасгах юм. SLS нь энэ тал дээр чухал ач холбогдол өгдөг. Техник тоног төхөөрөмжийг урт удаан хугацаанд, өндөр үр дүнтэй ашиглахад зориулагдсан, тоног төхөөрөмжүүдийн өнөөгийн нөхцөл байдлын оношилгоонууд, цаашид авах арга хэмжээний тухай зөвлөмжүүд өгөгддөг болно.
Бидэнтэй хамт сайжирч, амжилт гаргахыг эрмэлзэж буй бүх өргөдөл гаргагчдыг бид урьж байна. Одоо бидэнд анкетаа илгээнэ үү.
Ажилд орох