SLS Bearings Globe Icon sg
Sls Services Final

Нүүр хуудас   /   Үйлчилгээ   /   үйлчилгээ зөвлөх

үйлчилгээ зөвлөх

SKF ийн ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ АЛБАН ЁСНЫ ТҮНШ хөтөлбөр нь таны техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлж, машины найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, эвдрэл сул зогсолтыг бууруулахад зориулагдсан хөтөблөр юм.

Тоног төхөөрөмжийн гэмтлийг оношилж илрүүлэх, засварлахад тань туслах болно.

SLS компани нь SKF-ийн ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ АЛБАН ЁСНЫ ТҮНШ

хөтөлбөрийн хэсэг болсноороо бахархдаг. Энэ хөтөлбөр нь 100 гаруй жилийн туршлагатай SKF-ийн мэргэшсэн зөвлөх инженерүүдийн мэдлэг чадварыг, дотоодын нөөц боломж, хурдан шуурхай эргэх холбоо бүхий үйлчилгээтэй хамтатган танд хүргэдэг ба үр дүнд нь таны техникийн шаардлагад бүрэн нийцсэн, техникийн цогц үйлчилгээг ханган нийлүүлэх болно.Манай үйлчилгээ хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээн дээр тулгуурладаг. Үүнд:
  • Техникийн ажиллах нөхцөлийг зөв тооцоолох
  • Техникийн эвдрэлийн шалтгааныг олох, тайлбарлах
  • Засвар үйлчилгээний төсвийг хувиарлах, хэрэгцээг үнэлэх
  • Шаардлагатай зөв арга хэмжээнүүдийг авах:
    • Ямар эвдрэл болохыг тодорхойлох
    • Хэр ноцтой эвдрэл болохыг тодорхойлох?
    • Санал болгох завсар үйлчилгээг тодорхойлох?
    • Засахад шаардагдах хугацааг тодорхойлох?

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ АЛБАН ЁСНЫ ТҮНШ

хөтөлбөрийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийн ашиглалтын үр ашгийг сайжруулья.

Урьдчилсан оношлогоот засвар үйлчилгээний анхдагчдын нэг болох SKF ба SLS компаниуд нь хамгийн орчин үеийн технологи программ хангамж бүхий нарийн төвөгтэй ч хэрэглэхэд хялбар багаж хэрэгсэл ашиглан тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг шалгаж хянаж байдаг. SLS компаниар дамжуулан та өөрийн тоног төхөөрөмжүүдийн бүтээлч, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ашиглалтыг оновчтой болгоход шаардлагатай SKF ийн хуримтлуулсан баялаг туршлагаас хуваалцах боломжтой. Үүний тулд та SLS ийн инженерүүдтэй холбогдон таны тоног төхөөрөмжид хэрэгцээт үйлчилгээний талаар харилцан зөвлөлдөөрэй.

Дээр дурдагдсан үйлчилгээнүүдийг авмаар байна уу? Хэрвээ тийм бол энд дарна уу.

Бидэнтэй холбогдох

Маягтыг бөглөнө үү, бид тантай удахгүй холбогдох болно

Манай бүтээгдэхүүн

SLS нь өргөн хүрээний брэндүүд болон холхивч үйлдвэрлэгчдийн өргөн сүлжээгээр хангадаг бөгөөд ингэснээр та өөрт хэрэгтэй холхивчийг олох боломжтой болно. Манай туршлагатай инженерүүдээс бүрдсэн баг зардал хэмнэж, машин механизмын ажиллах хугацааг нэмэгдүүлэхийн тулд тантай хамтран ажиллахад бэлэн байна.

Бүтээгдэхүүнийг үзэх
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon