SLS-н Роботчлогдсон Загварчлал
SLS ийн санал болгож буй, үйлдвэрлэлийн төгсгөлийн шат дахь, роботчлогдсон сав баглаа боодлын загварчлал нь салбартаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэлбэрийг авч ирсэн билээ.
Барьж өргөх төрөл бүрийн бүтэц бүхий Ewellix системийг поддон дээр бараа бүтээгдэхүүнүүдийг байршуулан хураах Pally программ хангамжтай хослуулсан системийг санал болгож байна. Pally- хэмээх программ хангамж нь нэмэлтээр кодчлол зэрэг програмчлалыг шаардахгүй мөн сүлжээнд холбогдохгүйгээр бараа бүтээгдэхүүнийг поддон дээр байршуулан хураах ажиллагааг тоон системд шилжүүлэх бололцоог олгож өгдөг. Поддон дээр хураагдах хайрцгийн овор хэмжээнээс хамаарч түүнийг зөв байршуулах, хураахад зарцуулагдах цагийг өндөр нарийвчлалтай тооцоолж өгнө. Энэ нь жишээлбэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг оновчтой үр дүнтэй болгох, агуулахын бүтэц бараа орох гарах урсгалыг зөв горимд шилжүүлэх, нөөцийг зөв үр дүнтэй бүрдүүлэх ажлыг хялбаршуулж бүтээмжийг нэмэгдүүлж өгнө.
Давуу тал, онцлог
- Савлах баглаж боох поддон дээр өрөх болон савлагааг задлах поддоноос буулгах зэрэг роботжуулж ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ
- Эмзэг эвдрэмтгий бараа бүтээгдэхүүнүүдийг илүү нямбай савлаж баглана.
Мөн Эс Эл Эс –ийн роботчлогдсон загварчлал нь RoboDK зэрэг хамгийн тэргүүний программ хангамжийг ашигласнаараа сав баглаа боодлын шийдлийг улам илүү үр дүнтэй болгодог ба инженерүүдэд биет бусаар төсөөлөн төлөвлөж турших боломжтой болгон мөнгө хөрөнгө цаг хугацааг хэмнэж өгнө. Инженерүүд CAD загварчлалын тусламжтайгаар савлагаа баглаа боодлын боломжит хувилбарууд дээр виртуаль хэлбэрээр ажиллаж хийж буй төслөө засаж сайжруулах төгөлдөржүүлэх боломжтой болно. Энэ ажиллагаа нь эмийн үйлдвэрлэлийн савлагаа баглаа боодол зэрэг хязгаарлагдмал орон зайд, бараа бүтээгдэхүүнтэй маш болгоомжтой, өндөр нарийвчлалтай харьцах шаардлага тулгардаг салбаруудад нэн хэрэгтэй билээ.
RoboDK нь аливаа зүйлсийг барих өргөх, зөөх, өрөх, өнгөлөх, савлах баглаж боох зэрэгт зориулагдсан бие даасан загварчлалыг бий болгоход өргөн бололцоог олгож өгдөг байна. Эс Эл Эс нь ашигт үйлийн коэффицент өндөртэй машин механизмуудын роботчлолын загварчлалуудыг зохиож хэрэглэгчдэд санал болгодог. Инженерүүд, RoboDK ийг ашиглаж хийсэн ойлгомжтой, ашиглахад хялбар программ хангамжийг ашиглан виртуаль хэлбэрээр ачих буулгах бүхий ажиллагааг туршиж цаг хугацаа хэмнэх, үйл ажиллагааг оновчтой болгох зэргээр сайжруулж үр дүнг нь урьдчилан мэдсэний дараагаар, үйлдвэрлэлд шууд ашиглахад бэлэн болгодог.
Энэхүү технологи нь түүхий эд бэлдцүүдийг CNC буюу гурван хэмжээст үйлдэл бүхий суурь машин дээр боловсруулах ажлын аюулгүй байдлыг эрс дээшлүүлэх ба сул зогсолтыг бууруулж, үр дүнг сайжруулах бололцоог олгох болно.
Давуу талууд
- Үйлдвэрлэлийн сул зогсолтыг бууруулна.
- Загварчлал программ хангамж сүлжээнд холбогдолгүй ажиллах боломжтой учир шууд үйлдвэр дээр ашиглах боломжтой.
- Учирч болзошгүй эрсдэлийг хамгийн сайнаар урьдчилан тооцоолж багасгах арга хэмжээнүүдийг авдаг.
- Виртуаль хэлбэрээр урьдчилан ажиллуулж турших боломжтой.
- Загварчлалыг төрөл бүрээр өөрчлөх боломжтой нь бодит нөхцөл байдалд хамгийн сайнаар тохируулж гарах зардлуудыг бууруулах боломжийг бий болгож өгнө.
Бидний шийдэл
SLS Robotics Simulation нь тавиурыг буулгах, шалгах, нугалах, битүүмжлэх, тавиур хийх зэрэг нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл явцыг бүхэлд нь оновчтой болгодог. Автономит хөдөлгөөнт роботууд (AMR) болон OneMeta системийн тусламжтайгаар иж бүрэн шийдэл нь бараа материалын бодит цагийн тохируулга, бараа бүтээгдэхүүнийг үр ашигтай бэлтгэх, хөдөлмөрийн цагийг эрс багасгаж, хүний алдааг арилгадаг.
Дээр дурдагдсан үйлчилгээнүүдийг авмаар байна уу? Хэрвээ тийм бол энд дарна уу.