Холхивчийн үндсэн ойлголт ба Холхивчны хэрэглээ
Энэхүү сургалтаар танд холхивчийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг болон тоног төхөөрөмжүүд дээр хэрхэн суулгах, салгах, хэрхэн тосолгоо үйлчилгээг зөв хийх талаар үндсэн суурь мэдлэгийг олгох болно.
Сургалтын хөтөлбөр
- Холхивчийн тухай ерөнхий ойлголт
- Холхивчийн эд ангиуд ба таних тэмдэг
- Өнхрөлтийн биетүүд ба тэдгээрийн зориулалт
- Холхивчийн тусгаарлагч, тэдгээрийн зориулалт
- Холхивчийн үндсэн хэмжээсүүд
- Дотоод завсар буюу зазорын тухай
- Холхивчийн тэмдэглэгээ
- Холхивчийн эдийн дугаарыг тодорхойлох
- Нийтлэг тодорхойлох тэмдэглэгээнүүд
- Холхивчийн төрөл ба түүний хувилбарууд
- Холхивчийн төрөл, дизайн
- Холхивчийн төрөл болон ялгаатай загварууд
- Холхивчийн бүтэц
- Холхивчны үүр
- Холхивчны үүрний бүтэц, үүрэг
- Холхивчны үүрэнд сальник сонгох
- Засвар үйлчилгээний талаарх дадлага ажил
- Холхивч суулгах ба салгах
Энэ сургалтаар дараах мэдлэгийг олж авна.
- Уг хичээлийг үзсэнээр холхивчны төрлүүд, зориулалт болон холхивчийг тухайн тоног төхөөрөмжид хэрхэн зөв сонгож ашиглах
- Мөн холхивчийг стандартын дагуу зөв суулгах, салгах аргууд
Хамрах хүрээ
Энэхүү сургалтыг засварын үйлчилгээний инженер техникийн ажилтнууд, худалдан авалтын баг, агуулахын ажилтнуудад санал болгож байна.
Сургалт хийгдэх газар : Улаанбаатар хот, SLS компанийн байранд
Үргэлжлэх хугацаа : Бүтэн өдөр
Хичээлийн төлбөр : 2200.00 SGD $ (Хамгийн ихдээ 10 хүн нэг ангид сурах боломжтой) *Дээрх үнэ нь үйлчилгээний нэмэлт зардал тооцоогүй болно.
Хичээлүүдийг таны шаардлагад нийцүүлэн тохируулж болно, илүү ихийг мэдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу.
Бидэнтэй холбогдох